Шууд Chart

Сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцлоо

2022-05-26 14:28:52

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VII чуулганы үндсэн хуралдаан хоёрдахь өдрөө үргэлжилж байна. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян улс орны төлөөлөгчдийн тэргүүн оролцох өндөр дээд хэмжээний уулзалт болох Сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцлоо.

Мөн НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн комиссын дэргэдэх Ази, Номхон далайн бүсийн Гамшгийн мэдээллийн менежментийн төвөөс ирэх есдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Австралид улсад зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн бүсийн сайд нарын бага хурлыг зохион байгуулах талтай уулзалт хийнэ.

  Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцлоо  
Үзсэн: 305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй