Шууд Chart

Цэцэрлэг болон бүлгийн туслах багш бэлтгэж эхэллээ

2022-06-16 11:34:31

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш” бэлтгэх, багшаар хангах чиглэлийг 29 их, дээд сургуульд хүргүүлсэн. Энэ дагуу МУБИС, Отгонтэнгэр их сургууль, Гурван-Эрдэнэ дээд сургуулиудад цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна.
 
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:
 
2022.09.01-нээс зөвхөн Улаанбаатар хотын цэцэрлэгүүдэд туслах багшаар ажиллах боломжтой байх
 
Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх.
 
Цэцэрлэгийн туслах багшийн сургалтад хамрагдах болзол хангасан суралцагчдын хувьд сургалтын төлбөрийн тэтгэлэгтэйгээр суралцах юм. Эхний ээлжийн сургалт өчигдрөөс эхлэн сарын хугацаанд үргэлжилнэ. Харин II дахь ээлжийн сургалт 2022.07.15-08.15-ныг хүртэл хугацаанд цахим болон танхим хосолсон хэлбэрээр явагдана.
 
Бүлгийн багшийн дутагдалтай орон тоонд ирэх хичээлийн жилийн төгсөх ангийн оюутнуудын дунд сонгон шалгаруулалт явуулж, ажиллангаа суралцах нөхцөл боломжийг бүрдүүлж байна. Боловсролын зээлийн сангаас оюутнуудад сургалтын төлбөрийн тодорхой хувийн тэтгэлэг олгохоор чиглэл өгчээ гэж БШУЯ-наас мэдээллээ. 

Цэцэрлэг болон бүлгийн туслах багш бэлтгэж эхэллээ  
Үзсэн: 1033 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй