
Наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Туул гол Лүн сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20 см орчим нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинд дөхсөн байна. Өнөөдрийн байдлаар Улз гол Дашбалбар сум орчимд үерийн түвшинг 20 см давсан байдалтай байна.
27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул дээрх бүс нутгаар дайран өнгөрөх гол мөрний усны түвшин тухайн үед орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер бууж болзошгүй тул ард иргэд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллага үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
2025-08-27
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 130 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.