
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж, Монгол Улс болон Азийн хөгжлийн банк /АХБ/ хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан, эдийн засгийн үр өгөөжтэй, тус банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх боломжтой, боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын салбарын дөрвөн төслийг хэрэгжүүлэхээр хоёр тал санал солилцсон тул санхүүжилтийг баталгаажуулахаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хамтран боловсруулжээ.
“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх”, “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах”, “Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх”, “Монгол Улс дахь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” гэсэн дөрвөн төслийг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын салбарт дөрвөн төсөл хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 175 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.