Шууд Chart

НБГ: 2025-2026 оны хичээлийн жилийн нээлтийн бага хурал зохион байгуулагдлаа

2025-08-27 14:55:31

Нийслэлийн боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилд баримтлах бодлого чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ, цаг үеийн асуудлаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт мэдээлэл хүргэхээр хичээлийн жилийн нээлтийн бага хурал зохион байгуулагдлаа.

Тус хурлаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн Боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар мэдээлэл, чиглэл өглөө. 

Мөн төрийн албан хаагчийн ёс зүй, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтэд цаашид анхаарч ажиллах тухай Монгол Улсын ёс зүйн хорооноос ёс зүйн хорооны гишүүн, багш Ph.D М.Цэрэнбат нийт удирдах ажилтнуудад мэдээлэл хүргэв. 

Боловсролын сайдын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Сургалтын хөтөлбөр шинэчлэн батлах тухай” тушаал батлагдаж энэ хичээлийн жилээс өмчийн бүх хэлбэрийн хүүхдийн цэцэрлэгт “СӨБ-ын сургалтын шинэчилсэн хөтөлбөр” хэрэгжихээр болсон. Энэхүү  хөтөлбөрийн талаар БСҮХ-ийн секторын эрхлэгч Ph.D Х.Отгонбаатар танилцууллаа. 

Нийслэлийн боловсролын салбарт өнөөдрийн байдлаар 994 сургалтын байгууллагад 412273 суралцагчтайгаар сургалт үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэн ханган ажиллаж байгаа бөгөөд энэ хичээлийн жилийн зорилго, зорилт бусад цаг үеийн асуудлаар санал солилцов гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.


НБГ: 2025-2026 оны хичээлийн жилийн нээлтийн бага хурал зохион байгуулагдлаа  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй