Шууд Chart

Гадаадаас ирэх зорчигчид энэ сарын 4-нөөс эхлэн "Эрүүл мэндийн мэдүүлэг" бөглөнө

2022-08-04 09:47:10

Дэлхий эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр коронавируст халдвар (КОВИД-19)-ын мутацлагдсан хувилбар /Омикрон ВА4, ВА5/-ын тархалт нэмэгдэж, хоруу чанар нь буурахгүй байна.
 
Түүнчлэн Африкийн орнуудад нутагшмал хэлбэрээр бүртгэгдэж байсан сармагчны цэцэг өвчин 5 бүсийн 69 улс, оронд лабораториор батлагдсан тохиолдол 13340 бүртгэгдэж, уг өвчнийг ДЭМБ-аас 2022 оны долоодугаар сарын 23-ны өдөр “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” гэж зарласантай холбогдуулан 2022 оны наймдугаар сарын 4-нөөс эхлэн гадаад орноос ирэх зорчигчид “Эрүүл мэндийн мэдүүлэг” бөглөхөөр боллоо.
 
Иймд зорчигч та бүхэн агаарын хөлөгт тарааж өгсөн "Эрүүл мэндийн мэдүүлэг"-ийг үнэн зөв бөглөн Хилийн нэвтрэх цэгт шалгуулан хураалгах юм байна гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ. 
 

Гадаадаас ирэх зорчигчид энэ сарын 4-нөөс эхлэн "Эрүүл мэндийн мэдүүлэг" бөглөнө  
Үзсэн: 1517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй