Шууд Chart

22 жил үүрэг гүйцэтгээд гавьяаныхаа амралтад гарч байгаа жолооч

2022-08-05 10:27:17

Гавьяаны амралтандаа гарч байгаа гал унтраах автомашины жолооч олон жил хамт үүрэг гүйцэтгэсэн автомашиндаа хүндэтгэл үзүүлж байгаа гэрэл зураг сошиал ертөнцөөр түгссэн нь олны анхаарлыг татсан билээ.

Энэ зургийн эзэн бол Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн гал унтраах автомшины жолооч, ахлах ахлагч Г.Анхбаяр юм.

Тэрбээр эх орон, ард түмний төлөө 22 жил үүргээ нэр төртэй биелүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


22 жил үүрэг гүйцэтгээд гавьяаныхаа амралтад гарч байгаа жолооч  
Үзсэн: 598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй