Энэ оны хичээлийн жилд ерөнхий боловсролы 900 сургуульд 819,907 сурагч сурч байна. Тэдний 378.408 буюу 46.2 хувь нь бага ангид, 290.628 буюу 35.4 хувь нь дунд ангид, 150.871 буюу 18,4 хувь нь ахлах ангид сурч байна. ЕБС-ийн нөхөн олгох хөтөлбөрийн 1023 бүлэгт 4241 сурагч сурч байна.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Улаанбаатарт 3000-аас дээш сурагчтай 38 сургууль, 46-аас дээш сурагчтай 1089 бүлэг байна. Үүнийг задална. Төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Хотхоны сургууль бий болгоно. Нэг үе төрөлт ихсэж, цэцэрлэг, сургууль хүрэлдэхээ больсон бол эргээд төрөлт буурч байна. Үүнийг дагаад хувийн цэрлэгүүд хүүхэдтэй болж байна. Ийм цэцэрлэгүүдийн байрыг бага сургууль, хотхоны сургууль болгож ашиглана.
Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 23, 24-р хороо улсын сургуульгүй. Тус хорооны хүүхдүүд бүгд 4-р хорооны 34-р сургуульд сурдаг. Энэ сургуульд хүүхэд багталцахгүй, 3 ээлжээр хичээллэж байгаа аж. Тэгсэн ч 1-р анги гэхэд анги 15 бүлэгтэй, ганц анги 60 хүүхэдтэй. 3, 4, 7, 8-р анги түрээсийн байранд хичээллэдэг.
Тэгвэл Хөвсгөл аймгийн Цагааннуур, Рэнчинлхүмбэ сургууль зуух тавьж, гал түлж, байраа дулаацуулдаг. Газар нь цэвдэгтэй, барилга барих улирал богино, барилгын материал тээвэрлэж аваачих зардал их гэх мэт шалтгаанаар эдгээр суманд сургууль барих компани олдоггүй. Тендерт хэн ч оролцдоггүй.
Хүүхэд олонтой, сургуульгүй ийм сум, хороодод чингэлэг тавьж, анги болгон тохиуулахаар Боловсролын яам төлөвлөжээ. Канад улс ийм чингэлэгт сургууль байгуулах замаар асуудлыг шийддэг аж. Үүнийг манай улс нэвтрүүлэх гэж байна.
| Л.Энх-Амгалан: Төрөлжсөн ахлах сургууль байгуулна | ||
| Үзсэн: 89 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.