Шууд Chart

Утаажилтын бүсээс 25 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллав

2022-08-08 10:34:39

Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 01-08-ны өдрүүдэд нийт 20 удаагийн дуудлага бүртгэгдсний 13 нь гал түймрийн, 7 нь аврах ажиллагааны дуудлага байна.

Дуудлагаар нийслэлийн Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн аюулаас 400 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 25 иргэнийг гарган, аюулгүй байдлыг ханган ажилласан юм.

Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 1223, ой, хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 129 буюу нийт 1357 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25%-аар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Утаажилтын бүсээс 25 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллав  
Үзсэн: 410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй