Шууд Chart

Тэтгэлэгт хөтөлбөрөөр Цүкүбагийн их сургуульд суралцана

2022-08-11 14:43:00

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хироюки Кобаяшигийн зүгээс “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 21 дэх ээлжийн оюутнуудын үдэлтийн ёслолыг Элчин сайдын өргөөнд зохион байгууллаа.

Тус ээлжийн хөтөлбөрт ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, ахмад Г.Ган-Эрдэнэ хамрагдаж, Цүкүбагийн их сургуульд хоёр жилийн хугацаатай магистрантурт суралцах юм.

Өнгөрсөн жилийн 20 дахь удаагийн хөтөлбөрт ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Т.Зориг хамрагдаж, тус улсад суралцаж байгаа юм.

“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” нь 1999 оноос хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр

Тус хөтөлбөрөөр ирээдүйд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд манлайлах үүрэг гүйцэтгэх чадварлаг боловсон хүчнийг Япон улсад суралцуулан, тэд эх орондоо буцаж ирснийхээ дараа өөрийн эзэмшсэн мэдлэг чадвараараа улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд үр бүтээлтэй ашиглах зорилготойгоор хэрэгжүүлдэг.

Өдгөө Зүүн Өмнөд Азийн орнууд зонхилсон 19 улсад тус хөтөлбөр хэрэгжиж, нийт 5,000 гаруй хүн Япон улсад суралцаад байна.  

JDS хөтөлбөрийн 21 дэх ээлжээр:

  • Сайтамагийн их сургуульд 2,
  • Мэйжигийн их сургуульд 2,
  • Кюүшүгийн их сургуульд 1,
  • Хирошимагийн их сургуульд 3,
  • Олон улсын их сургуульд 3,
  • Нагояагийн их сургуульд 1,
  • Цүкүбагийн их сургуульд 3 оюутан буюу нийт 15 оюутан магистрантурт тус тусын мэргэжлээр суралцана. Мөн 2016 оноос докторын зэрэг горилох оюутан илгээдэг болсон ба энэ жил Сайтамагийн их сургуулийн докторантурт 1 оюутан суралцах юм.

Дашрамд мэдээлэхэд, энэхүү хөтөлбөрийн 22 удаагийн бүртгэл энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэн явагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Тэтгэлэгт хөтөлбөрөөр Цүкүбагийн их сургуульд суралцана  
Үзсэн: 423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй