Шууд Chart

СЗХ: Төслийн багийнхантай уулзлаа

2022-08-17 18:51:39

Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц болон холбогдох газрын зарим дарга нар 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Олон улсын валютын сан, Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй “Олон нийттэй харилцах харилцааг бодлогын арга хэрэгсэл болгох нь” техник туслалцааны төслийн багийнхантай уулзалт хийж санал солилцлоо.

Төслийн багаас Олон улсын валютын сангийн Валют, хөрөнгийн зах зээлийн газрын дэд захирал, зөвлөх Удайбир Эс Дас, Ази бүсийг хариуцсан техник туслалцааны төслийн зохицуулагч Василли Прокопенко болон Английн төвбанкны ахлах менежер Жонн Паувр оролцсон юм. Уулзалтын үеэр Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжил, өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо хэрхэн ажиллаж байгаа мөн олон улсын болон дотоодын салбарын байгууллагуудын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

ОУВС-ын Валют, хөрөнгийн зах зээлийн газрын дэд захирал, зөвлөх Удайбир Эс Дас энэ үеэр Санхүүгийн зохицуулах хороо салбарынхаа зохицуулалттай этгээдүүд болон аж ахуйн нэгж байгууллагууд, олон нийтэд санхүүгийн салбарын мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгааг сайшааж онцгойлон талархал илэрхийллээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


СЗХ: Төслийн багийнхантай уулзлаа  
Үзсэн: 267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй