Шууд Chart

“Төгсөлтийн аргачлалын хөтөлбөр”-ийн ажлын хэсэг хуралдаж, хөтөлбөрийн явцыг хэлэлцэв

2022-09-23 09:18:41

Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд халамж хүртэгч зорилтот өрх, иргэдийн зан үйл, хандлагыг өөрчлөх ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө, засалд хамруулах, амьдрах ухаан, хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулах, бие даан амьдрах чадвар дадлыг хэвшүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, орлогын тогтвортой эх үүсвэр, хуримтлалтай болгох амьжиргааг дээшлүүлэх, ядуурлаас гаргах урт хугацааны цогц үйлчилгээг хэрэгжүүлэхээр тусгасан юм.

Энэ үйлчилгээг хэрэгжүүлэхдээ бусад оронд амжилттай хэрэгжиж байгаа “төгсөлтийн арга” хөтөлбөрийн загварыг ашиглах юм. Төгсөлтийн аргачлал нь ядуу иргэд, өрхүүдийн авч байгаа нийгмийн халамжийн тэтгэмжид суурилан ядуурлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлж, ядуурлын олон асуудлыг шийдвэрлэхэд чиглэдэг олон хэмжээст аргачлал юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран АХБ-ны “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын дэмжлэгтэйгээр Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгүүдийг Хөдөлмөр, нмйгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулсан бөгөөд өнөөдөр уг хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулах, ажил чиг үүргийн хувьд уялдуулах зорилгоор санал солилцов гэж ХНХЯ-наас мэдээллээ. 


“Төгсөлтийн аргачлалын хөтөлбөр”-ийн ажлын хэсэг хуралдаж, хөтөлбөрийн явцыг хэлэлцэв  
Үзсэн: 345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй