Шууд Chart

Боловсролын орчин дахь хүүхдийн эрхийн нөхцөл байдлын судалгааг сургуульд суурилан зохион байгуулна

2022-09-24 08:40:54

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран Боловсролын орчин дахь хүүхдийн эрхийн нөхцөл байдлын судалгааг 2022-2023 оны хичээлийн жилд сургуульд суурилан зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүллээ.
 
Уг судалгааны ажилд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр байгуулж, бүрэлдэхүүнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Гүүд Нейборс олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэргэжлийн хүмүүсийн төлөөлөл оролцож хамтран ажиллаж байна.
 
Судалгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамтран гүйцэтгэх бөгөөд өнөөдрийн хурлаар судалгааны зорилго, зорилт, судалгааны хамрах хүрээг тодорхойлж, судалгааны арга аргачлалаа хэлэлцэж, санал солилцлоо гэж БШУЯ-наас мэдээллээ. 

Боловсролын орчин дахь хүүхдийн эрхийн нөхцөл байдлын судалгааг сургуульд суурилан зохион байгуулна  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй