Шууд Chart

Ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац, хүйтний улирлын төлөвийн талаар мэдээлэл өглөө

2022-09-24 12:37:47

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.

Хурлаар ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн өвөлжилтийн бэлтгэлийг хангахад гамшгийн эрсдэлийн орон нутгийн мэргэжлийн зөвлөл хэрхэн ажиллах талаар, УЦУОСМХ-ийн Хөдөө аж ахуйн секторын дарга Б.Эрдэнэцэцэг 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, хүйтний улирлын төлөвийн талаар танилцуулж зудын эрсдэл өндөр байх магадлалтай аймгуудын талаар мэдээлэл, зөвлөмж өглөө. 

Мөн малын гоц халдварт өвчний хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм бүхий Дорнод, Сүхбаатар аймгуудын Мал эмнэлгийн газарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар зөвлөмж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.  

Хурлын төгсгөлд МААБХЗГ-ын дарга Д.Баянбат аймгуудын ХХААГ, МЭГ-уудад Ерөнхий сайдын 2022 оны 09 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийн явцад гарч байгаа алдаа, дутагдлын талаар танилцуулж, үүрэг чиглэл өгөв. 

Эх сурвалж: ХХААХҮЯ


Ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац, хүйтний улирлын төлөвийн талаар мэдээлэл өглөө  
Үзсэн: 594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй