Шууд Chart

Килиманжаро уулын ноён оргилд Монгол Улсынхаа далбааг мандуулжээ

2022-09-28 12:13:43

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны Өмнөд Секторын штабын дарга, Монгол Улсын Зэвсэгт хүчний Үндэсний ахлах төлөөлөгч хурандаа Д.Жавхланбаяр Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан  

Хурандаа Д.Жавхланбаяр Олон улсын уулчдын нэгдсэн багтай хамтран 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр үндсэн баазыг зорьсон алхалт, өндөр авалт эхэлж, 09 дүгээр сарын 22-ны өдрийн 00:00 цагт сүүлийн авиралтаа эхлэн 07:15 цагт “Үхүру” оргилд гарсан байна. 

Ташрамд сонирхуулахад, Килиманжаро уул Танзани Улсын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг бөгөөд явган аялал, уулын авиралтын гол газар ба экваторын бүсээс урагш 350 км, Энэтхэгийн далайгаас 280 км зайд байрладаг галт уул бөгөөд далайн түвшнээс дээш 5895 м өндөрт өргөгдсөн Африк тивийн хамгийн өндөр уул юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Килиманжаро уулын ноён оргилд Монгол Улсынхаа далбааг мандуулжээ  
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй