Шууд Chart

Бэлтгэл, бэлэн байдлаа хангах, анхны тусламж үзүүлэх хамтарсан дадлага хийлээ

2022-09-29 08:55:01

Төв аймгийн Онцгой байдлын газрын Зуунмод сум дахь Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Эрэн хайх, аврах салбар, аймгийн Улаанзагалмайн хорооноос “Монголын алт “МАК” ХХК-ийн “Мак евро блок” үйлдвэрийн удирдлага, ажилчидтай хамтарсан тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа.

Ажилтан, алба хаагчдад гал түймэр, гамшиг ослын талаар ерөнхий ойлголт өгч,  урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах, анхны тусламж үзүүлэх дадлагыг хийлгэсэн юм.

Мөн байгууллагын ажилтнуудад цагийн байдал зарлаж, тухайн аюулын үед ажилтан, алба хаагчид руу чиглэсэн арга хэмжээг хэрхэн зохион байгуулах заавар зөвлөмжийг өгч, цаашдын хамтарсан дадлага сургалтын талаар санал солилцлоо гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Бэлтгэл, бэлэн байдлаа хангах, анхны тусламж үзүүлэх хамтарсан дадлага хийлээ  
Үзсэн: 201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй