Шууд Chart

Филиппин улсын Манила хотноо зохион байгуулагдаж буй EATOP 17, EAC 14 арга хэмжээнүүдэд оролцож байна

2022-09-29 13:28:22

Филиппиний Өрсөлдөөний хорооноос Азийн хөгжлийн банк болон Японы шударга худалдааны хороотой хамтран Зүүн Азийн Өрсөлдөөний хууль, бодлогын дээд албан тушаалтнуудын 17 дахь удаагийн уулзалтыг Филиппин улсын Манила хотод зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтад Монгол, Япон, Солонгос, Индонез, Тайван, Сингапур, Камбож, Тайланд, Хонконг, Малайз, Вьетнам, Шинэ Зеланд, Австрали, Филиппиний өрсөлдөөний байгууллагын төлөөлөгчид оролцов.

Уулзалтаар:

- Өрсөлдөөний хууль болон бодлогын сүүлийн үеийн ахиц дэвшил-Эдийн засгийн цочролыг арилгахад өрсөлдөөний байгууллагуудын гүйцэтгэх үүрэг,

- Бүс нутгийн Эдийн засгийн түншлэл нь худалдааны саадыг чөлөөлж интеграцийн шинэ эринд аваачсан ч хил дамнасан картел хийх нөхцөл үүсэж байгаа тул өрсөлдөөний бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх арга зам

- Төрийн худалдан авалт буюу тендерийн будилаантай байдлыг хэрхэн илрүүлэх, урьдчилан сэргийлэх зэрэг асуудлуудыг хөндөж санал солилцсоноор өндөрлөлөө.

Маргааш буюу 2022 оны 09 сарын 28-ны Зүүн азийн 14 дүгээр Бага хурал хуралдана.

Эх сурвалж: ШӨХТГ


Филиппин улсын Манила хотноо зохион байгуулагдаж буй EATOP 17, EAC 14 арга хэмжээнүүдэд оролцож байна  
Үзсэн: 288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй