
БНСУ-ын Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төв хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дотор ПГУ (PCR) шинжилгээ өгөх журмыг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 00.00 цагаас эхлэн цуцалж байгаа болохоо мэдэгдэв.
Ингэснээр БНСУ-д ирж байгаа зорчигчид хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дотор ПГУ (PCR) шинжилгээ заавал өгөх шаардлагагүй болж байна.
Харин БНСУ-ын хилээр нэвтэрснээс хойш 3 хоногийн дотор шинжилгээнд хамрагдахыг хүссэн хэн бүхэн Эрүүл мэндийн төвүүдэд ПГУ (PCR) шинжилгээ үнэ төлбөргүй өгөх боломжтой болов.
КОНСУЛЫН ХЭЛТЭС
БНСУ-д очиж байгаа зорчигчид хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дотор PCR шинжилгээ заавал өгөх шаардлагагүй | ||
Үзсэн: 232 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.