Шууд Chart

“Богдхан уулаа цэвэрлэе” аянд таван мянга гаруй оюутан, залуус нэгдлээ

2022-10-01 12:19:01

Дэвшилтэт Социал Демократ клубын санаачилга “CleanUP 2 “төсөлд Монголын үндэсний их сургууль, Дотоод хэргийн их сургуулиуд нэгдэж, нийгмийн хариуцлагын хүрээнд Богдхан уулаа цэвэрлэх аянд 5 мянга гаруй оюутан, залуус оролцож байна.

”Богдхан уулаа цэвэрлэе” санаачилгад БОАЖЯ, түүний харьяа байгууллага Богдхан уулын хамгаалалтын захиргаа нэгдэн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Аяны хүрээнд Богдхан уулын дугуй цагаан орчим, Чингистэй уул, Зайсан толгой, Хийморийн овоо, Уулын зам зэрэг таван байршилд цэвэрлэгээ хийнэ гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 


“Богдхан уулаа цэвэрлэе” аянд таван мянга гаруй оюутан, залуус нэгдлээ  
Үзсэн: 330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй