Шууд Chart

Гал түймэр, аврах ажиллагааны дуудлага нэмэгджээ

2022-10-03 12:26:53

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болж, гамшиг осол болон гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлын талаар мэдээллийг сонслоо.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Сүүлийн 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 48, аврах ажиллагааны 13 дуудлагад үүрэг гүйцэтгэсэн. Гал түймрийн утаажилтын бүсээс  48 иргэнийг гаргаж, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Мөн аюулт үзэгдэл, ослоос 13 иргэнийг аварч ажилласан. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1387, ой хээрийн түймэр тав, аврах ажиллагааны 163, нийт 1555 дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 22.1 хувиар өссөн үзүүлэлт. Объектын гал түймрийн дуудлага хүйтэрч байгаатай холбоотойгоор нэмэгдсэн” хэмээлээ.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд “Гудамж, замын хяналт шалгалтад 480 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Хяналт шалгалтаар 40 мянга, камерын хяналтаар 35 мянган зөрчлийг илрүүлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1200 зөрчлийг илрүүлснээс 15 жолооч осол гаргасан байна. 14 хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албанд 4100 гаруй осол бүртгэгдсэнээс 104 хүн гэмтэснээс 86 нь явган зорчигч байсан” гэж мэдээллээ.


Гал түймэр, аврах ажиллагааны дуудлага нэмэгджээ  
Үзсэн: 232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй