
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Нийгмийн хөгжилд эрчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг зохион байгуулсан.
Чуулганаас гарсан зөвлөмжийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас эрэгтэйчүүд болон тэдний гэр бүлд чиглэсэн зөвлөгөө, сургалт, үйлчилгээг хэрэгжүүлэх чиглэлээр Англи, Австрали, Канад, Холбооны Бүгд Найрамдах Герман, Шведийн Хант Улс зэрэг олон Улсын туршлагыг судалж, үйлчилгээний хувилбар, арга зүйн төслийг боловсруулаад байна.
Энэхүү үйлчилгээний хувилбар, арга зүйн төсөл нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
- Зөвлөгөө /ганцаарчилсан, бүлгийн, хосын, сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолт, дэмжих бүлэг, утасны зөвлөгөө, цахим зөвлөгөө/
- Сургалт / ажлын байрны, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ, тусгай бүлгүүд, сургууль, цахим сургалт
- Судалгаа /гэр бүлийн зөрчилдөөний шалтгаан, нөхцөл, стрессийг нэмэгдүүлж буй хүчин зүйлс, гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлс, хүчирхийлэл үйлдэх зан үйлд нөлөөлж буй хүчин зүйлс/-ны хүрээнд боловсруулагдах бөгөөд уг төслийг эрэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд танилцуулж, санал авлаа.
Эх сурвалж: ХНХЯ
“Эрэгтэйчүүдэд зориулсан нийгэм, сэтгэлзүйн цогц үйлчилгээг тодорхойлох үйлчилгээний аргазүй, аргачлал”-ын төслийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгууллаа | ||
Үзсэн: 280 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.