
Осолд өртсөн Фукушимагийн АЦС-ийн ойролцоогоос авсан хөрсийг Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн албан өргөө болон бусад төрийн байгууламжуудын гадна тохижилтод ашиглах талаар Японы эрх баригчид зарлажээ.
Цацрагийн агууламж багатай хөрс аюулгүй, улс даяарх нийтийн төслүүдэд ашиглаж болно гэдгийг ингэж харуулахыг зорьжээ. 2011 оны 3-р сарын 11-нд Японы зүүн хойд бүс нутгийг хамарсан асар хүчтэй газар хөдлөлт, цунамийн дараа тус улсын түүхэн дэх хамгийн томоохон цөмийн сүйрэл болсон. Фукушимагийн АЦС-ийн гурван тогооны түлш хайлснаас цацраг идэвхт бодисууд тарж ойр орчмын газрууд бохирдсон. Ослоос хойш хамж цуглуулсан 14 сая орчим шоо метр шавар шороог станцын дэргэд түр агуулахад хадгалдаг. Хуулиараа тэдгээрийг 2045 оны гуравдугаар сараас өмнө Фукушима мужийн нутгаас гаргах ёстой байна.
Японы Ерөнхий сайдын албаны гадна тохижилтод Фукушимагийн хөрсийг ашиглана | ||
Үзсэн: 306 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.