
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 4274-т хүрч эмнэлэгт 551 хүн, гэрээр 938 хүн, эмчлэгдсэн 2793 хүн бүртгэгдсэн байна.
Өчигдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 29-ны өдөр улаанбурхны халдвар авсан дахин нэг нас баралт бүртгэгдсэн бөгөөд тус эндсэн хүүхэд дархлаажуулалтад хамрагдах нас нь болоогүй байсан байна.
Хамгийн гол анхаарах зүйл нь дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхэд улаанбурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд богино хугацаанд хүндэрч, улмаар амь нас эрсдэх магадлал өндөр болдог. Тиймээс товлолт вакцинд нь хүүхдүүдээ заавал хамруулахыг зөвлөж байна. 10-14 насныхан дунд өвчлөл халдварын тохиолдол хамгийн өндөр байгаа тул 6 дугаар сарын 1, Хүүхдийн баярыг тэмдэглэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих, хүүхдүүдийн дунд нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг аж ахуй нэгж, эцэг эхчүүдэд анхааруулж байна.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна | ||
Үзсэн: 430 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.