Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Улс төрийн намын Оролцоо, манлайлал” Үндэсний форум зохион байгуулагдана

2022-11-22 07:09:18

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Туушин зочид буудал

08:30 цагт: Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж буй туршлагаасаа улс төрийн намууд хуваалцах, цаашид бодлогын түвшинд анхаарах асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой “Улс төрийн намын Оролцоо, манлайлал” Үндэсний форум зохион байгуулагдана. Утас: 91399149. /Соёмбо танхим/


"Чингис хаан" хаад язгууртны музей

09.00 цагт: "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум 2022" болно. Утас: 99355470


Нээлттэй нийгмийн форум

09:00 цагт: "Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааны ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх нь" хэлэлцүүлэг болно.


“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: Иргэний нийгмийн байгууллагууд Байгалийн нөөц ашиглалтын төлбөрийн тухай хууль зөрчсөн аймаг, нийслэлийн удирдлагуудад сануулга өгч шүүхэд хандан гомдол гаргах болсон тухай болон Сэлбэ голын эхэнд бүтээн байгуулалт нэрээр өгсөн сэжигтэй гэрээний ард хэн байгаа тухай мэдээлэл хийнэ.


Монголын үндэсний музей

11:30 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд  "Ухаан цэцэнхүү" музейн аялал, арга хэмжээ зохиогдоно.


Монголын театрын музей

11:40 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Халхын сайхан Юндэн" МУГЖ А.Цэрэндэндэвийн 110 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдэнэ.


Шинжлэх ухааны академи

14:00 цагт:  “Монгол утга зохиолын нэвтэрхий толь-III боть” бүтээлийн нээлт болно. 


Улсын драмын эрдмийн театр

21:30 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Бертольт Брехт ба урлагийн боловсрол" хэлэлцүүлэг болно.


ӨНӨӨДӨР: “Улс төрийн намын Оролцоо, манлайлал” Үндэсний форум зохион байгуулагдана  
Үзсэн: 505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй