Шууд Chart

ГИХГ: Энэтхэг улсын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт 5 албан хаагч хамрагдлаа

2022-11-29 11:58:16

Энэтхэг улсын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-т Гадаадын иргэн, харьяатын газрын таван албан хаагч хамрагдлаа.

Тодруулбал, Төв болон боомт, орон нутаг дахь нэгжийн сүлжээний инженерүүд болох таван албан хаагч 10 дугаар сарын 17-оос 11 дүгээр сарын 25-ны хооронд БНЭУ-ын Засгийн газрын Электрон, мэдээллийн технологийн яамны дэргэдэх Шинжлэх ухааны“C-DAC” нийгэмлэгийн Chandigarh хот дахь салбар сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр 42 хоногийн сургалтад хамрагдаад ирлээ.

Тус сургалтад Ази, Африкийн 12 орны 30 суралцагч хамрагдсан бөгөөд мэдээллийн технологийн чиглэлээр ахисан түвшиний мэдлэг олгосон байна. ITEC хөтөлбөрийг 1964 оны 9 дүгээр сарын 15-нд Энэтхэгийн Засгийн газраас эхлүүлсэн. Сүүлийн 57 жилийн хугацаанд ITEC Энэтхэгийн томоохон институтиудад дэлхийн 160 орны 200 мянга гаруй төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг чадавхжуулж, сургажээ.

Эх сурвалж: ГИХГ


ГИХГ: Энэтхэг улсын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт 5 албан хаагч хамрагдлаа  
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй