Шууд Chart

Мэдэгдэл

2022-12-01 11:34:42

Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана” гэсэн гарчигтай худал мэдээлэл цацагдаж иргэдийг бухимдуулж байна.
Түгжрэл гамшгийн хэмжээнд хүрсэн энэ цаг үед байгаа зам гармаа хаах боох биш харин шинээр барьж нээж байж асуудлыг цогцоор нь шийдэх учиртай.
Төмөр замын гармыг хаах талаар ЗТХЯ ямар ч шийдвэр гаргаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
 
Мөн Улаанбаатар хот доторх бүх замыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Замын хөгжлийн газар хариуцдаг болохыг сануулъя.
Цаашид аливаа мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамны албан ёсны хаяг, хэвлэл, мэдээллийн ажилтнаас лавлахыг та бүхнээс хичээнгүйлэн хүсье.
 
 
Эх сурвалж: ЗТХЯ

Мэдэгдэл  
Үзсэн: 316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй