Шууд Chart

Харилцан тохиролцооны санамж бичигт гарын үсэг зурав

2022-12-06 11:09:18

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2022 оны 12-р сарын 2-ны өдөр НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Терроризмтэй тэмцэх албаны дарга Владимир Воронковтой Нью-Йорк хотноо уулзаж, НҮБ-ын “GoTravel” программ хангамжийг Монгол Улсын Зорчигчийн Мэдээллийн Алба (ЗМА)-нд нэвтрүүлэх, тусгай зөвшөөрөл олгох тухай Харилцан тохиролцооны санамж бичигт гарын үсэг зурав.

НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Терроризмтэй тэмцэх албаны дарга Владимир Воронков НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны бас нэгэн чухал үе шат болох Харилцан тохиролцооны санамж бичигт гарын үсэг зурсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр тус хөтөлбөрийг харьцангүй богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж байгаад баяр хүргэхийн зэргэцээ Монгол Улсын сайн туршлагыг бусад гишүүн орнуудад танилцуулж, дэмжлэг үзүүлэхэд нягт хамтарч ажиллахыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэв. Мөн Зорчигчийн Мэдээллийн Албаны нээлтийг угтуулан Монгол Улсад албан ёсны айлчлал хийх урилгыг талархан хүлээн авав гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.


Харилцан тохиролцооны санамж бичигт гарын үсэг зурав  
Үзсэн: 313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй