Шууд Chart

ӨНӨӨДӨР: Экспортын шинэ тээврийн анхны галт тэргийг үдэн гаргах ёслол болно

2022-12-09 07:16:30

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Төрийн ордон

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.


Эрүүл мэндийн яам

10:00 цагт: Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 1111 төвд ирсэн гомдол мэдээлэл, томуу, томуу төст өвчний тухай мэдээлэл болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.  Утас: 99797227


УБТЗ-ын төв вокзал

11:30 цагт: Экспортын шинэ тээврийн анхны галт тэргийг үдэн гаргах ёслол болно. Энэ нь БНХАУ-аас импортоор орж ирсэн ачаанаас суларсан хоосон чингэлэгт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспортын бараа бүтээгдэхүүнийг ачиж экспортод гаргаж буй анхны тохиолдол юм. . Утас: 99091674, 86114818


ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн салбарын хөдөлмөрийн нөхцөл, жендэрийн тэгш байдлын талаарх судалгааны болон бусад үр дүнгийн талаар мэдээлнэ.


“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

13:30 цагт: “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намаас “Тавантолгой”-г ард түмэнд өмчлүүлэхийг шаардаж мэдээлэл хийнэ.


ӨНӨӨДӨР: Экспортын шинэ тээврийн анхны галт тэргийг үдэн гаргах ёслол болно  
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-12-09 08:50
Ene ebseluud duuqaa tat.Jaqsaal ehlehed haana bsan yuym.Tor muu menejment.Abaad

Бидэнтэй нэгдээрэй