Шууд Chart

“Эрдэнэс Тавантолгой” ХК өдөрт 1062 автомашинаар 110,618 тонн нүүрс гаргажээ

2022-12-09 10:04:20

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022.12.07-ны өдөр 1052 тээврийн хэрэгслээр 108,123 тонн нүүрс ачиж компанийн түүхэнд дээд амжилт тогтоогоод байсан бол 2022.12.08 өдрийн 00:00-24:00 цагийн хооронд уурхайгаас нийт 1062 тээврийн хэрэгслээр 110,618 тонн нүүрс ачиж өмнөх өдрийн болон түүхэн рекордоо дахин шинэчиллээ. Нийт гаргасан нүүрсний хувьд 856 тээврийн хэрэгслээр 92,372 тонн коксжих нүүрс, 203 тээврийн хэрэгслээр 18,246 тонн эрчим хүчний нүүрс тус тус ачиж гаргалаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 


“Эрдэнэс Тавантолгой” ХК өдөрт 1062 автомашинаар 110,618 тонн нүүрс гаргажээ  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй