Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Түгжрэлийг богино хугацаанд бага зардлаар арилгаж нийслэлчүүдийн 3 их наяд төгрөгийн хохирлоос салгах" талаар мэдээлэл хийнэ

2023-01-24 07:08:08

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

“Туушин” зочид буудал

09:00 цагт: “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар Энтрепренершипийн боловсрол олгох” төслийн туршлага солилцоно. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан оролцож төслийн туршлага, үр дүнг мэдээлнэ. Утас: 95656360


Шангри-Ла зочид буудал

10:00 цагт: Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын хурал болно. Монгол Улсын гадаад харилцааны бодлого, гуравдагч хөршийн бодлогын талаар хэлэлцэх тус хуралд УИХ, олон улсын дипломат албаны төлөөлөгчид болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно.


Боловсрол, шинжлэх ухааны яам

10:00 цагт: Засгийн газар, Япон улсын олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас 2018-2022 онд хамтран хэрэгжүүлсэн “Суурь боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл, харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төслийн хаалт болно. Утас: 88102915


Монголын үндэсний олимпын хороо

11:00 цагт: Энэ сарын 27, 28-ны өдрүүдэд “Степп арена"-д болох “Тал нутгийн мөсөн шоу”-ны зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.


Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

11:00 цагт: Замын хөдөлгөөний урсгал сөрж хүүхэд гэмтээн хохироосон иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал болно.


Ардчилсан намын байр

11:30 цагт: УИХ-аар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах талаар батлуулсан хуулийн талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99972117, 93113995 /С.Зориг агсны хөшөөтэй байр/


“Монгол ньюс” мэдээллийн төв

11:30 цагт:  "Түгжрэлийг богино хугацаанд бага зардлаар арилгаж нийслэлчүүдийн 3 их наяд төгрөгийн хохирлоос салгах" талаар иргэн Д. Дорждагва мэдээлэл хийнэ.


ӨНӨӨДӨР: "Түгжрэлийг богино хугацаанд бага зардлаар арилгаж нийслэлчүүдийн 3 их наяд төгрөгийн хохирлоос салгах" талаар мэдээлэл хийнэ  
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй