Шууд Chart

Хан-Уул дүүрэгт 2.500.000 мод тарих ажилд СӨХ-той хамтран ажиллана

2023-01-28 16:09:30

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд СӨХ-ны Дээд зөвлөл болон Нийслэлийн Хан-Уул дүүргийн СӨХ-ны удирдлагуудтай хамтарч ажиллах, ногоон хөгжлийн сайн санаачилгыг дэмжих, санал солилцох уулзалт хийв.

Мөн UNESCAP ОУ-ын форумын хүрээнд ПИН – ОУ-ын байгууллагын зохион байгуулж буй "Агаар нэг - ХАКАТОН" уралдааны удирдамж, мэдээллийг хүргэв.

Уулзалтаар тэдний тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, газар дээр нь холбогдох газрын дарга, мэргэжилтнүүдийн хамтарсан баг гарган ажиллахаар боллоо.

Өнөөдөр ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 11, 23 дугаар хороонд ажиллаж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 


Хан-Уул дүүрэгт 2.500.000 мод тарих ажилд СӨХ-той хамтран ажиллана  
Үзсэн: 276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй