Шууд Chart

Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна

2023-01-30 11:28:09

ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүдийг сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтаар гамшгийн эрсдэлийн эрхзүйн мэдлэг, гамшгийн эрсдэлийн үнэлгээний заавар, арга аргачлал, баримтлах зарчим, өдөр тутмын үйл ажиллагааны мэргэжлийн ур чадвар, үр дүнг чанаржуулах, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх мэдлэг, мэдээллийг олгох юм.

Ирэх сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус сургалтаар гамшгаас хамгаалах эрхзүйн орчин, гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын чиг хандлага, мөрдөгдөж буй баримт бичиг, гамшгийн эрсдэлийг үнэлэх аргазүй, аргачлал, гамшгийн эрсдэлийн үнэлгээний стандарт, эрсдэлийн үнэлгээний тайлан боловсруулах, тавигдах шалгуур үзүүлэлт сэдвээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  


Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна  
Үзсэн: 313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй