Шууд Chart

Зайсангийн замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан нь эерэг үр дүнтэй байна

2023-01-30 13:35:06

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр болж, Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 181 хяналтын цэгт давхардсан тоогоор 496 алба хаагч ажиллаж, 41,801 зөрчил илрүүлсэн.

Харин хяналтын камераар 24,554 зөрчил илрүүллээ. Зам тээврийн ослын дуудлага 3187 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар буурсан үзүүлэлт. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 551 зөрчил илрүүлснээс 11 нь осол гаргасан. Зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үеэс буурсан” гэсэн мэдээллийг өглөө.

Мөн ослын улмаас  нас барсан хүн болон эд материалын хохирол буурсан ч гэмтсэн хүний тоо өсжээ. Зайсан толгойн авто замын хөдөлгөөнд нэгдүгээр сарын 21-нээс өөрчлөлт оруулж, зохион байгуулалтын арга хэмжээ авснаар замын хөдөлгөөний хурд өнгөрсөн долоо хоногийн даваа гарагийн 07:00-08:00 цагийн хооронд 44, 12:00-13:00 цагийн хооронд 16, 17:00-18:00 цагийн хооронд 84 хувиар нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарсан байна. Түүнчлэн ерөнхий боловсролын сургууль эхэлсэн болон Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний эрчим нэмэгджээ.


Зайсангийн замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан нь эерэг үр дүнтэй байна  
Үзсэн: 289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй