Шууд Chart

Хариуцлагатай уул уурхай, нөхөн сэргээлт, орчны хяналт шинжилгээний тухай мэдлэг олгох сургалт эхэллээ

2023-01-31 09:58:15

Байгаль орчны судалгаа шинжилгээний төвөөс 1 дүгээр сарын 30-наас 3 дугаар сарын 27-ны хооронд Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын удирдлага,  байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж байна.  

Сургалтын эхний өдөр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нээж үг хэлэхдээ уул уурхайн нөхөн сэргээлт, усны ашиглалт, байгаль орчны нөлөөлөл, үнэлгээ гэх мэт олон асуудлыг хамтдаа шийдвэрлэх хэрэгтэй ба хариуцлагагүй уул уурхайгаас татгалзах, хамтран ажиллах хэрэгтэйг онцоллоо.

Уг сургалтын зорилго нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд  уул уурхай, байгаль орчны нөхөн сэргээлтийн хууль эрх зүйн орчин, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудал, менежментийн төлөвлөгөөг боловсруулах, тайлагнах аргачлал, химийн хорт болон аюултай бодис, усны тухай эрх зүйн орчин, хог хаягдлын эрх зүйн орчин, тэрбум мод үндэсний хөдөлгөөний мод тарих, ойжуулалт, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил, олон улсын сайн туршлага, орчны хяналт, шинжилгээ хийх арга, аргачлалын талаарх нэгдсэн мэдлэг олгож чадавхжуулах юм.

Эх сурвалж: БОАЖЯ


Хариуцлагатай уул уурхай, нөхөн сэргээлт, орчны хяналт шинжилгээний тухай мэдлэг олгох сургалт эхэллээ  
Үзсэн: 246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй