Шууд Chart

АНХААР: Санхүүгийн луйвар пирамид болон понзи схем

2023-01-31 10:50:04

Иргэд санхүүгийн мэдлэг, мэдээлэлгүйн улмаас санхүүгийн луйвар /гэмт хэрэгт/-т өртөж санхүүгийн болон сэтгэл санаагаараа хохирч болзошгүй тул өөрсдийн санхүүгийн аюулгүй байдлаа цаг ямагт хамгаалахыг иргэн танд зөвлөж байна.

Санхүүгийн луйвар нь өргөжих тусам хохирогчдын тоо нэмэгдэж, цөөхөн хэдхэн хүнд ашиг өгдөг. Оруулсан хөрөнгө оруулалтаа хэд дахин өсгөх боломжтой гэсэн сэдлийг хүмүүст төрүүлдэг буюу богино хугацаанд өндөр өгөөж авах боломжийг амлахдаа шинэ элсэгчдийн мөнгийг өмнө элссэн гишүүдэд өгөх замаар үргэлжилдэг. Иймд юуны өмнө тухайн компани бүтээгдэхүүн, үйлчилгээ, борлуулсан орлогоороо үйл ажиллагаа явуулдаг эсэхийг лавлаж, аудитаар хянуулсан санхүүгийн тайлан, мэдээг нь харах хэрэгтэй. Санхүүгийн понзи схем ч мөн адил хуучин хөрөнгө оруулагчдын ашгийг шинэ хөрөнгө оруулагчдаас татсан мөнгөөр төлөх замаар ажилладаг тул сүүлд нь хөрөнгө оруулсан иргэд мөн хохирч үлддэг. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд маш бага эсвэл ямарч эрсдэлгүй өндөр ашиг хүртэх хөрөнгө оруулалтыг амалдаг.

Санхүүгийн пирамид нь сүлжээний маркетинг дээр суурилдаг бөгөөд мөнгө олохын тулд оролцогчдыг олон гишүүн элсүүлэхийг шаарддаг. Харин понзи схем нь хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ гэж танилцуулдаг тул оруулсан хөрөнгө оруулалтын өгөөж нь хууль ёсны ашиг мэт ойлгогддог. Өөрөөр хэлбэл, хэн нэгэнд ашиг өгөхийн тулд өөр нэгнээс мөнгийг нь авч, дахин хөрөнгө оруулалт хийхийг ятгаж, олон хүн хамруулдгаараа ялгаатай. Гэхдээ санхүүгийн луйвар байнга хувьсан өөрчлөгдөж, үйлдлээ өнгөлөн далдалж багаас эхлэн аажим томордог учраас илрүүлэхэд хэцүү, цаг хугацаа ч их шаардагддагийг битгий мартаарай.

Иймээс иргэн Та хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө тухайн компани, иргэн нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан эсэхийг нэн түрүүнд шалгах хэрэгтэй. Магадгүй өндөр ашигтай төсөл биш луйвар байж болзошгүй тул сар бүрийн эсвэл улирлын санхүүгийн тайлан мэдээллийг нь давхар нягтлаарай. Таны хөрөнгө оруулсан мөнгийг ямар хөрөнгөд байршуулах талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд “Таны хөрөнгө оруулалт хаашаа орж байгаа талаар санаа зоволтгүй, бид санаа тавина” гэвэл эргэлзэж нэг заавал шалгаарай. Ингэснээр Та өөрийгөө болон бусдыг санхүүгийн луйврын хохирогч болохоос сэргийлж чадна.

Хүн бүрт болгоомж хэзээд илүүдэхгүй тул Санхүүгийн зохицуулах хорооноос өмнө нь хүргүүлж байсан “Санхүүгийн луйвар пирамид болон понзи схем” гарын авлагатай ЭНД дарж танилцана уу.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО


АНХААР: Санхүүгийн луйвар пирамид болон понзи схем  
Үзсэн: 1052 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-31 21:34
inCruises geed bna ene luivar uu ?

Бидэнтэй нэгдээрэй