Шууд Chart

Онолын болон штабын дадлагаар алба хаагчдын ур чадварыг дээшлүүллээ

2023-02-02 11:21:14

Завхан аймгийн Онцгой байдлын газраас төрийн алба хаагчийн хуулиар хүлээсэн үүрэг, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийг чанд сахин биелүүлэх, цэргийн алба хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх зорилгоор “Офицер бүрэлдэхүүний цугларалт"-ыг зохион байгууллаа.

Гурван өдөр үргэлжилсэн цугларалтаар төрийн албаны нууцын тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, сургалт зохион байгуулах аргачлал, албан хэрэг хөтлөлтийн стандарт, эмнэлгийн анхан шатны тусламж, цэргийн сахилгын дүрмээр онолын мэдлэг олгосон юм.

Мөн ослын үеийн удирдлагын систем, гал түймрийн үеийн удирдлага зохион байгуулалт болон штаб байгуулан шийдвэр гаргах, газрын зурагт оруулах зэрэг сэдвүүдээр штабын дадлага хийж, алба хаагчдын ур чадварыг дээшлүүллээ гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Онолын болон штабын дадлагаар алба хаагчдын ур чадварыг дээшлүүллээ  
Үзсэн: 314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй