Шууд Chart

Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийн баг хуралдлаа

2023-02-02 15:31:45

Япон Улсын ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийн багийн уулзалт 2023 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдаж, төслийн явц болон 2023 онд зохион байгуулах сургалт, арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Төслийн хүрээнд тоон шинжилгээ, байгууллагын удирдлагын түвшний кибер аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургагч багш бэлтгэх мөн төрийн албан хаагч, олон нийтийн кибер аюулгүй байдлын мэдлэг, чадвар, ойлголтыг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж, төр, хувийн хэвшил, боловсролын салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.

Мөн ёс зүйт хакер сургалтыг зохион байгуулж холбогдох багш, албан хаагчдыг хамруулан энэ төрлийн хамтын ажиллагааны төсөл хэрэгжсэн гаднын улсуудтай мэдээлэл солилцох арга хэмжээг зохион байгуулаад байна.

Төслийн багийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахалж, ШУТИС-ын Мэдээлэл холбооны технологийн сургууль, Удирдлагын академи хамтран хэрэгжүүлнэ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.


Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийн баг хуралдлаа  
Үзсэн: 293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй