
Энэ өдрүүдэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Япон улсад ажиллаж байна. Төлөөлөгчид албан томилолтын хүрээнд Япон Улсын Боловсрол, шинжлэх ухаан технологийн сайд асан К.Хагиүдатай уулзжээ.
Уулзалтаар өнгөрсөн хугацаанд Монгол Япон хоёр улс Боловсрол, шинжлэх ухааны чиглэлд хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүнг дүгнэж ярилцсан байна.
Мөн Монголын инженер, техникийн боловсролын Коосен хөтөлбөрийг идэвхжүүлж, орон нутагт байгаа МСҮТ, Коллежийг Хөдөө аж ахуйн төрөлжсөн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр холбож, Монгол оюутнуудыг тус улсад сургах нь ирээдүйд чухал ач холбогдолтой талаар санал солилцов гэж Энэ өдрүүдэд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
БШУ-ны төлөөлөгчид Япон улсад ажиллаж байна | ||
Үзсэн: 386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.