
Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийг хэрэгжүүлж байгаа.
Энэ хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын ерөнхий газартай хамтран “Энтрепренёршип ба бизнес эрхлэх ур чадвар” чадамжид суурилсан хөтөлбөрийг танилцууллаа.
Уг семинарт Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн 70 гаруй захирал, удирдах ажилтан цахимаар болон танхимаар оролцов.
Хөтөлбөрийн зорилго нь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдад гарааны бизнес эрхлэх ур чадвар эзэмшүүлэх, дизайн сэтгэлгээ, арга зүй олгох болон Стартап майндсет төлөвшүүлэх, энтрепренёрын карьерын замналд бэлтгэх явдал юм.
Чадамжид суурилсан энэ сургалтын хөтөлбөр нь ерөнхий суурь буюу зөөлөн ур чадвар эзэмшүүлэх агуулга, энтрепренёршип ба бизнес эрхлэх ур чадвар, түүнчлэн тухайн салбарт хамаарах мэргэжлийн суурь, мэргэшүүлэх чадамжуудыг эзэмшүүлэх үндсэн гурван чадамжийн нэгжээс бүрдэж байгаа.
Энэхүү модуль сургалтыг энэ хичээлийн жилд 3 хүртэл МСҮТ, Политехник коллежид туршина. Туршилтын явцад шинэ хөтөлбөрийн дагуу боловсруулсан суралцагчдын бүтээлд “Бүтээлийн тэтгэлэг” олгох БШУ-ы сайдын хүсэлтийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хүлээн авч, 10 мянган ам.долларын грант олгохоор боллоо гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
“Энтрепренёршип ба бизнес эрхлэх ур чадвар” сэдэвт семинар зохион байгууллаа | ||
Үзсэн: 121 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.