Шууд Chart

Голуудын усны түвшин 5-45 см-ээр нэмэгдээд байна

2014-07-25 09:27:42

Энэ сарын 24-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул голын нийт уртын дагууд болон зүүн хажуугийн Хурх гол Өмнөдэлгэр сум, Балж гол Дадал сум, Хэрлэн голын эх буюу Мөнгөнморьт сум ба Багануур дүүрэг, Чойбалсан хот, Алтай нурууны Ховд гол Мянгад сум, Хангай нурууны өврийн Байдраг гол Баянбүрд, Таац гол Нарийнтээл, Хархираа-Түргэний уулсаас эхтэй Хархираа зэрэг гол үерийн түвшинг 10-45 см давсан хэвээр байна. Онон гол Дадал сум болон Халх гол Ялалт баг орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 20-50 см даван тус тус үерлэж байгаа аж. Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Мөн түүнчлэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар авто машинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчмын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг зөвлөлөө. 


Голуудын усны түвшин 5-45 см-ээр нэмэгдээд байна  
Үзсэн: 905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй