Шууд Chart

Үлгэрч эмээд “Нацагдорж“-ийн шагнал хүртээв

2023-06-05 14:25:37

. . Дан даваа, давхар даваа, овоо чулуу, оргил булаг . . ./Архи нэрэх/

Армаг тармаг модны цаагуур 

Алаг морьтой тагнуул  . . . /Нүд/

Хар лонх, шүрэн бөглөөтэй  . . . /Улаан хошуут шувуу/

гэх мэтчилэн их эртний сонин оньсогуудыг ач зээ нартаа таалгаж, үлгэр туульс хайлдаг малчин Гончигийн Дунж 80 гаруй насан дээрээ “Нацагдорж“-ийн шагналтан болов. Дунж эмээ Баянхонгор аймгийн Номын санд уншигч хүүхдүүдэд зориулан, үлгэр ярьж, ховор сонин оньсогууд таалгаж, шагайгаар таа нэмэх, шагай талцах, заяа нэмэх, алаг мэлхий өрөх, морь уралдуулах, шагай шүүрэх зэрэг тоглоомыг зэрэг тоглоомуудыг зааж, өвлүүлэн үлдээдэг байна. Хүүхдүүд оньсогыг нь  таахгүй болохоор эмээ ихэд сандардаг гэнэ. Бас ширдэг ширэх, дээс томох, тооно тушиж уяа зэргийг зааж өгнө.  Бас багад нь буян санаж хооллож байсан лам хөвгүүд нь эрийн цээнд хүрч томоохон хийдүүдэд шавилан сууж байгаад эмээ тун баяртай явдаг юм билээ. Хүүхдүүд хөөрхөн, сайхан энергитэй гээд үргэлж ярьдаг Дунж эмээд Аймгийн номын сангийн үүд үргэлж нээлттэй байдаг төдийгүй, малчин эмээгийн өвлөгдөх нандин эрдмийг ингэж биетээр сургаж, үзүүлж байгаа нь бусад номын сангуудад авууштай туршлага болж байна.

Тун удахгүй түүний сэтгүүлч охин Д.Батдамба нь ээжийнхээ ярьдаг үлгэр, туульс, оньсого таавар, шагайн наадгайнуудын тоглох, журам дүрмээр ном гаргах юм.

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Үлгэрч эмээд “Нацагдорж“-ийн шагнал хүртээв   
Үзсэн: 982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй