Шууд Chart

“Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийн сургалтыг зохион байгууллаа

2023-06-05 16:58:15

“Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийн сургалтыг оюун ухаан, аутизм, дауны бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг Нийслэлийн ерөнхий боловсролын 55-р тусгай сургуулийн 28 сурагчдад амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг оролцооны аргад тулгуурлан явуулсан ба, сурагчид багаар ажиллан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулж, нэр дэвшин бусаддаа танилцуулсан нь хүүхдүүдэд маш сонирхолтой байв.

Сургалтын “Хариуцлагатай сонгогч сонгуулийн өдөр юу хийх вэ?” сэдвийн хүрээнд өмнөх өдрийн хичээлийн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг судлан, сонголт хийж, өөрийн хүсэл зоригоо илэрхийлэхэд хэн нэгний хөндлөнгийн нөлөө, дарамт шахалтад өртөлгүй саналаа нууцаар гаргах аргад суралцсан.

Сургалтын төгсгөлд сурагчид сонгуульд оролцон сонгох, сонгогдох эрхээ хэрхэн эдлэх талаар маш их зүйл сурч мэдэж авсан талаар сэтгэгдлээ хэлж байлаа.

Эх сурвалж: Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо


“Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийн сургалтыг зохион байгууллаа  
Үзсэн: 204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй