Шууд Chart

ХХААХҮЯ: Судлаачид шинжлэх ухаан, технологи, инновацын үйл ажиллагааг амжилттай хослуулж байна

2023-06-09 08:24:13

"Agri showcase tour" арга хэмжээний хүрээнд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид болон харьяа гарааны компаниудын эрдэмтэн судлаачдын олон жилийн туршид мал амьтны өвчнийг эмчлэх, оношлох, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион бутээсэн 50 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч нарт сурталчлах, хамтран ажиллах чиглэлээр ажиллаж байна.

Эрдэм шинжилгээ, туршилт, судалгаа, хөгжүүлэлтийн ажлынхаа ур дунд бий болсон инновацын бүтээгдэхүүн, дэвшилтэд технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, нутагшуулах замаар мэдлэгийг баялаг болгох, үйлдвэрлэл, бизнесийн эргэлтэд оруулахаар хурээлэнгийнхээ дэргэд нийт 7 гарааны компани, зөгийн судалгаан лабораторийг тус тус байгуулан үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Инновацын бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах, таниулахаар сүүлийн 5 жилд 12-15 төрлийн оношлуурыг нийлүүлээд байна. Мал эмнэлгийн хүрээлэнгийн инновацын бүтээгдэхүүнийг орон нутгийн лабораториудын хэрэгцээнднийлүүлсэн нь импортыг бүрэн орлох бүтээгдэхүүнүүд болж байна.

Мөн оношлуураа экспортод гаргах санаачилга гарган хурээлэнгийн дэргэдэх "Гарааны ветбиотех" компани Хонконгийн ХАА, загас агнуурын яамны харьяа Тай линг мал эмнэлгийн лабораторид Адууны нийлүүлгийн өвчин ба хачгийн халуун өвчнийг оношлох 4 төрлийн оношлуурыг анхны гадаад захиалагчид бүтээгдэхүүнийхээ дээжийг хүлээлгэн өгөөд байна.

Хүрээлэнгийн дэргэд гарааны компаниудад бага оврын үйлдвэрлэлийн тоног, хэрэгслээр хангагдаж 13-15 эм бэлдмэл, 15 нэр төрлийн оношлуур үйлдвэрлэхээс гадна сүүнээс 3-4 пробиотик бүтээгдэхүүн, барагшууны 3 төрлийн бэлдмэлийг үйлдвэрлэж сурталчилж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 


ХХААХҮЯ: Судлаачид шинжлэх ухаан, технологи, инновацын үйл ажиллагааг амжилттай хослуулж байна  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй