Шууд Chart

Тамирчдын анхдугаар форум боллоо

2023-06-22 12:00:21

МҮОХ-ны Тамирчдын комиссоос Тамирчдын анхдугаар үндэсний форумыг 2023.06.20/ HUB инновацын төвд зохион байгууллаа.
Олимпын өдрийг угтсан цуврал арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан тус форумд олимпын аварга, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, гавьяат тамирчин П.Сэрдамба, Д.Отгондалай, олимп, дэлхийн медальт бөх Б.Болортуяа, ДАШТ-ий медальт Т.Тулга, дэлхийн медальт боксчин М.Энхжаргал, залуучуудын олимпын аварга Б.Батцэцэг тэргүүтэй 60 гаруй тамирчин хамрагдав.

Форумын нээлтэд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож, форумын ач холбогдлыг өндөөр үнэлж, нийт оролцогчдод амжилт хүслээ.

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган МҮОХ-ны үйл ажиллагаа тамирчид руугаа түлхүү чиглэж байгааг онцолж, тамирчдад ямар боломжууд байгаа талаар танилцуулав.
Форумын үеэр Тамирчдын комиссын үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөг хэлэлцсэн бол Спорт дахь аюулгүй байдал сэдвээр МҮОХ-ны мэргэжилтэн З.Галхүү илтгэл тавив.

Мөн МҮОХ-ны цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах санал хүсэлт, тамирчдад тулгамдаж буй асуудлууд, Тамирчдын комиссын үйл ажиллагааны талаар нээлттэй ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Түүнчлэн Тамирчдын карьер сэдвээр МҮОХ-ны мэргэжилтэн У.Дөлгөөнбаяр, Дасгалжуулагчийн эрчимжүүлсэн хөтөлбөрийн төгсөгч Г.Халиунаа нар, ОУОХ-ны 2020+5 хөтөлбөр болон Athlete 365 хөтөлбөрийн талаар МҮОХ-ны мэргэжилтэн Б.Өсөхбаяр тус тус илтгэл тавилаа.

Энэ үеэр тамирчид мэдлэг чадвараа хөгжүүлэх сургалт, хөтөлбөрт хамрагдах боломж, элит спортоос бусад төрлүүдэд чиглэсэн үйл ажиллагааг хэрхэн эрчимжүүлэх, холбоодын үйл ажиллагааг сайжруулах бодлого, спорт дахь хүчирхийлэл, аюулгүй байдлын талаар сургалт авах зэрэг санал хүсэлтүүд хэлж, мэдээлэл авлаа.

Эх сурвалж: МҮОХ


Тамирчдын анхдугаар форум боллоо  
Үзсэн: 3124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй