
Испани болон Өмнөд Европын ихэнх хэсэгт хэт халалт үргэлжилсээр байна.
Хэт халалтын улмаас өнгөрсөн ням гарагт Испанид үер бууж хэд хэдэн хүн амиа алджээ. Энэхүү гамшигт үзэгдлээс шалтгаалан Мадрид, Толедо, Кадис хотуудад цаг агаарын улаан түвшинд хүрч зарлан мэдээллэх дохио ажиллажээ.
Ням гарагт болсон “Атлетико Мадрид” болон “Севилья” багуудын хөлбөмбөгийн тоглолтыг аадар борооны улмаас түр хугацаагаар зогсоогоод байсан. Энэ үеэр Мадрид хотын оршин суугчдыг болзошгүй эрсдэлээс урдчилан сэргийлж, гэртээ байхыг анхааруулж байв.
Зөвхөн Мадрид хотод л гэхэд 190 удаагийн тусламж хүссэн дуудлага ирсэн ба үерт автсан замуудад гал сөнөөгчид дайчлагдан ажиллажээ.
“El Pais” сонинд мэдээлснээр Испани даяар галт тэрэгний зарим үйлчилгээг зогсоогоод байгаа аж.
Эх сурвалж: ОБЕГ
Өмнөд Европын зарим хэсэгт хэт халж байна | ||
Үзсэн: 401 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.