Шууд Chart

"Ханжоу 2022" Азийн наадам эхлэхэд 10 хоног үлдлээ

2023-09-13 12:13:26

"Ханжоу 2022" Азийн зуны спортын 19 дүгээр наадам БНХАУ-ын Ханжоу хотод есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-нд зохион байгуулагдана.

Тус наадам нь өнгөрсөн жилийн есдүгээр сард зохион байгуулагдах байсан боловч цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдоод байсан билээ. "Ханжоу 2023" наадамд Монголын хөлбөмбөгийн эрэгтэй эмэгтэй шигшээ багууд өрсөлдөх юм. Манай улсын эрэгтэй шигшээ баг "B" хэсэгт Вьетнам, Саудын Араб, Ираны шигшээ багтай орсон байна. Харин Эмэгтэй шигшээ баг "А" хэсэгт БНХАУ, Узбекистаны шигшээ багтай тоглохоор болжээ.

Монголын хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг тус наадмын дараа 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Афганистаны шигшээ багтай аравдугаар сарын 12, 17-нд тоглох юм. 

Дашрамд дурдахад, Монголын баг тамирчид "Тегеран 1974" Азийн наадмаас эхлэн нийт 11 удаагийн наадмаас 24 алт, 46 мөнгө, 85 хүрэл нийт 155 медаль хүртээд буй гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.


"Ханжоу 2022" Азийн наадам эхлэхэд 10 хоног үлдлээ  
Үзсэн: 2569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй