Шууд Chart

Мазаалайг өсгөн үржүүлэхэд Хятад улс хамтран ажиллана

2014-08-08 13:50:27

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд БНХАУ-ын Ойн үндэсний хорооны орлогч дарга Жан Ян Лонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд ойн салбарыг хөгжүүлэх, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, зэрлэг ан амьтан хамгаалах асуудлаар ярилцаж, хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцов. Түүнчлэн мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах, тоо толгойг нэмэгдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллахыг БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд хүссэн юм.

Тэрбээр “Хятад улс панда баавгайг өсгөн үржүүлж байгальд нь нутагшуулсан, дэлхийн байгаль хамгаалах байгууллагын билэг тэмдэг болгож чадсан арвин туршлагатай. Бид дэлхийд 20 гаруйхан үлдээд байгаа мазаалай баавгайгаа та бүхний туршлага, дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд өсгөн үржүүлэх боломжтой гэж үзэж байна” гээд мазаалайн амьдарч байгаа говийн их дархан цаазат газрыг панда баавгайг өсгөж үржүүлсэн Сечуанг мужтай хамтын ажиллагаатай болгох саналтай байгаагаа хэллээ.

БНХАУ-ын Ойн үндэсний хорооны орлогч дарга Жан Ян Лонг “Зэрлэг ан амьтанг хамгаалах нь дэлхий нийтийн үүрэг. Бид пандаг үржүүлэхдээ бусад орны туршлага, дэмжлэгийг авч байсан. Мазаалай баавгайг өсгөн үржүүлэхэд хамтран ажиллах саналыг хөрш орны хувьд талархан хүлээн авч байна. Бидний хамтын ажиллагаа удахгүй ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна” гэв. БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд ирэх сард БНХАУ-д ажлын айлчлал хийх бөгөөд энэ үеэр хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдээ албажуулах юм байна.


Мазаалайг өсгөн үржүүлэхэд Хятад улс хамтран ажиллана  
Үзсэн: 1598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-08-08 14:39
Алтай цаадах говийг шинжлэн судлах,өөрийн болговол яах вэ гэдгээ бодож буйн илрэл.
202.70.40.xxx [202.70.40.xxx] 2014-08-08 14:28
Бүх юман дээр хятадтай хамтарч болохгүй ээ
182.160.0.xxx [182.160.0.xxx] 2014-08-08 14:24
Ха ха ха удахгүй саварыг нь өндөр үнээр авна гэхэд л тэр мазаалай сүрэг дуусч төслийн мөнгө дуусч ард биднээр өр төлүүлээд засгийн бодлолг төгсвөө хөөрхий

Бидэнтэй нэгдээрэй