Шууд Chart

Эргийн цэвэрлэгээ хийж гүйцэтгэлээ

2023-09-16 15:26:58

ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа Хөвсгөл нуурын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах ажлыг өчигдөр орон нутгийн иргэд, завьчидтай хамтран хийлээ. 
 
Хатгал тосгоны нутаг дэвсгэрт тав дахь жилдээ хийж гүйцэтгэсэн энэхүү цэвэрлэгээг хуучнаар Нефть баазаас усан замын зогсоол хүртэл буюу Хөвсгөл нуурын эрэг дагуу хийлээ. 
 
Цэвэрлэх явцад их хэмжээний хэрэглэсэн нойтон салфетик, малгай, хувцасны үлдэгдэл, гутал, углааш болон ахуйн хог болох хүүхдийн живх, их хэмжээний хуванцар сав, тор, гялгар уутны тасархай, тамхины иш гарчээ.
 
Нийт цэвэрлэсэн хогийн хэмжээ нэг портер ачаа болсон ба зориуд ундааны саванд түүсэн тамхины шилбэ гэхэд 2 литрийн сав дүүргэсэн аж.
 
НҮБ-аас Далай тэнгисийн усыг хамгаалах тухай уриалга гарган Тогтвортой хөгжлийн зорилтын 14 дүгээрт тусгасан ба гишүүн улс бүр эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах үүрэг хүлээсэн байдаг.
 
Иймд иргэд та бүхэн амарч, зугаалах үедээ өөрсдийн хог хаягдлыг цэвэрлэн байгаль дэлхийгээ бохирдуулахгүй байж, байгальд ээлтэй аялахыг Монгол Улсын Далайн захиргаанаас уриалж байна.
 
 
 

Эргийн цэвэрлэгээ хийж гүйцэтгэлээ  
Үзсэн: 844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Shudeeree ineej bainaa [127.0.0.xxx] 2023-09-17 09:21

Бидэнтэй нэгдээрэй