Шууд Chart

"Ханжоу 2022" Азийн наадам эхлэхэд 3 хоног үлдлээ

2023-09-20 10:10:33

Азийн Наадмыг хамгийн олон зохион байгуулсан улс бол Тайланд. Тус улсын нийслэл Бангкок хотод 1966 оны тивийн олимпыг анх зохион явуулсан. Дөрвөн жилийн дараа БНСУ-ын Сөүлд болох байсан ч цуцлагдаж, Тайландчууд тивийн наадмыг дахин хүлээн авсан билээ.

Харин 1978 онд Сингапур эрх авсан ч санхүүгийн асуудлаас болоод татгалзахад Бангкок хотод гурав дахиа болж байв. Хамгийн сүүлд 1998 онд дахин Бангкок хотод болоход анх удаа 42 орны 10 мянган тамирчин оролцсон юм.

Харин БНХАУ гурав дахиа зохион байгуулж байна. Урд хөршид анх 1990 онд Бээжинд тивийн шилдгүүд чуулсан бол үүнээс 20 жилийн дараа 2010 онд Гуанжоуд болсон түүхтэй гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.


"Ханжоу 2022" Азийн наадам эхлэхэд 3 хоног үлдлээ  
Үзсэн: 3650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй