Шууд Chart

Дэлхийн гаалийн байгууллагын бүрдүүлэлтийн дараах шалгалтын үндэсний семинар зохион байгуулагдаж байна

2023-09-26 14:28:24

Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын бүрдүүлэлтийн дараах шалгалт (БДШ)-ын үндэсний семинар 2023 оны 9 сарын 25-29-ний өдрүүдэд Гаалийн ерөнхий газарт зохион байгуулагдаж байна.

Тус семинар нь Япон улсын гаалийн хамтын ажиллагааны сангийн санхүүжилтээр ДГБ-аас хэрэгжүүлж буй 2 жилийн төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд төслийн гол зорилго нь Монголын гаалийн байгууллагын БДШ-ын чадавхыг бэхжүүлэх, улмаар гаалийн байгууллагын өмнө тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.

Учир нь БДШ нь хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, улсын төсвийн орлогыг шударгаар бүрдүүлэх, гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад чухал үүрэгтэй орчин үеийн гаалийн хяналтын нэг хэлбэр юм.  

Энэ удаагийн семинар нь төслийн хүрээнд явагдаж буй 3 дахь арга хэмжээ төдийгүй БДШ-ын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шалгалтын чиглэлээр гадаад, дотоод хамтын ажиллагааны стратеги боловсруулах, энэ чиглэлээр ажиллаж буй гаалийн улсын байцаагч нарт зориулсан сургалтын хөтөлбөр бэлтгэх зэрэг бодлогын шинжтэй асуудлуудыг хамрах болсноороо онцлогтой болж байна.

Эх сурвалж: ГЕГ


Дэлхийн гаалийн байгууллагын бүрдүүлэлтийн дараах шалгалтын үндэсний семинар зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй